Монголбанк: Гадаадын шууд хөрөнгө оруулалтын гарах урсгал 5.9 сая ам.долларт хүрсэн

Report.mn

Хоёрдугаар сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын гарах урсгал 5.9 сая ам.долларт хүрсэн талаар Төв банкнаас мэдээллээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын хэмжээ 32.4 сая ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үед 106.6 сая ам.доллар байсантай харьцуулахад буурсан байна. Урсгал дансны ашиг хоёрдугаар сард 46.1 сая ам.доллар болсон нь жилийн өмнө 21.4 сая ам.доллар байсантай харьцуулахад ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьд хүрч буурах ч экспорт тогтворжиж, импорт нэмэгдсэнээр 2018 онд 6.3 хувьд хүрнэ гэж Азийн Хөгжлийн банк таамаглажээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа нь төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамтыг хөнгөвчилнө гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1837