“НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ“

Arslan.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон билээ. Уг өөрчлөлтийн дагуу энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх ёстой.

Энэ талаар мэдээллийг Татварын ерөнхий газрын Тасгийн дарга Ц.Эрдэнэхүү "Урьдчилсан байдлаар 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоололтой байгаа. Одоогоор иргэдийн бүртгүүлсэн баримтуудыг Татварын ерөнхий газрын цахим системээр хянаж байна. Хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлнэ" гэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18395