Чуулганы хуралдаанаар дараагийн асуудал болох Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Тус байгууллагын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Ийнхүү санал хураалт явуулснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.