СЕХ: Өнөөдрийн байдлаар 8 нам, 1 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн

Arslan.mn

Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.  Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд:

  1. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
  2. Ард түмний нам
  3. Ардчилсан нам
  4. Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд:

  1. Эх Орончдын Нэгдсэн нам
  2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  3. Их Эв нам
  4. Зон Олны нам
  5. Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.

Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
18627