Төв банк ам.долларын албан ханшийг гуравдугаар сарын 23-ны өдрөөс хойш бууруулж зарлалаа. Пүрэв гарагийн нэгжийн ханш 2435.25 төгрөг дээр тогтсон байна. Ингэснээр дөрөвдүгээр сар эхэлснээс хойш ам.доллар төгрөгийн эсрэг 12 төгрөг 20 мөнгөөр сулраад байгаа юм. Харин өнгөрсөн жилийн ханшийн хөдөлгөөнтэй харьцуулбал өнөөдрийн албан ханш 2016 оны 11 дүгээр сарын түвшинтэй дүйцэж байна. Банкнууд пүрэв гарагт 2427 төгрөгийн ханшаар дөрвөн сая ам.доллар худалдан авах, 2437.13 төгрөгийн ханшаар 32.4 сая ам.доллар худалдах захиалга Монголбанканд хүргүүлсэн байна. Харин Төв банк дуудлага худалдаагаар 29.9 сая ам.долларыг 2437.51 төгрөгийн хаалтын ханштайгаар банкнуудаас худалдан авчээ. Банкнууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн боловч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.
Ам.долларын ханш 12 төгрөг 20 мөнгөөр буураад байна
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1864