Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хаан банк хамтран иргэдэд санхүүгийн залилангийн талаар мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Нягтлах тусам аюулгүй" аяныг эхлүүлээд байна.
Хайртай нэгнээ хэнтэй ч хуваадаггүй шиг таны дансны мэдээлэл ч бас зөвхөн таных байх ёстой. Бусдад дансаа ашиглуулах нь таны дансыг эрсдэлтэй байдалд оруулна.