“CEO” клубээс УИХ-ын даргад нээлттэй захидал илгээлээ

Report.mn

Монголын Гүйцэтгэх захирлуудын клуб буюу “CEO” клубээс УИХ-ын дарга М.Энхболдод хаяглаж, нээлттэй захидал илгээжээ. Захидалдаа МҮХАҮТ-ын дөрөвдүгээр сарын тавны өдөр гаргасан, УИХ-д хүргүүлсэн шаардлага мэдэгдлийг дэмжиж эдийн засгийн эгзэгтэй үед татвар нэмэх, тэтгэврийн насны босгыг өсгөхийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Олон Улсын Валютын Сангийн зүгээс тавьж байгаа нөхцөлийн дагуу Төр үргүй зардлаа танахын оронд иргэд татвар төлөгчдийнхөө татвар, шимтгэлийг нэмэх сонголтыг Засгийг газар хийж байгаад харамсаж байгаагаа Гүйцэтгэх захирлуудын клубийн гишүүд илэрхийлсэн байна. Харин төсвийн алдагдлыг нөхөхийн тухайд Төрийн өмчит компаниудын удирдлагад орлогоо нэмэгдүүлж, зардлаа хэмнэхийг даалгаж, улсад төлдөг татвар, ногдол ашгийн төлөвлөгөө батлуулж, төсөвт суулгахыг УИХ-ын гишүүдэд хандан уриалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1865