Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан авчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 66 хувь буюу 4.4 тн-р өссөн үзүүлэлт юм байна. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан аваад байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байлаа.