Гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe-2017” тэмцээнд Францын 24 настай гоо бүсгүй түрүүллээ.
Дэлхийн 86 улсын гоо бүсгүйчүүд оролцсон 65 дахь удаагийн уг тэмцээнд шүд, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр сурч байгаа Парис хотын уугуул, 24 настай Ирис Миттенаере түрүүлэн ертөнцийн гоо бүсгүйн титмийн эзэн болсон байна.