Сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриаллаа

Report.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа.  Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй  ахлах ангийн сурагчид хамрагдсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Хорт зуршилд автсан хүний эрүүл мэнд хэрхэн доройтож байгааг та бүхэн миний бэлтгэсэн мэдээллээс харлаа. Хажуудаа байгаа найз нөхөд болон өөрийгөө хорт зуршилд автахыг бүү хүлээн зөвшөөр, эрүүл амьдралын хэв маягт суралцаарай таны ирээдүй таны гарт байна” гэж уриаллаа.

Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн 6 сургуулийн ахлах ангийн 194 сурагч хамруулан хорт зуршлын талаар  судалгаа хийжээ. Судалгааны үр дүгнэлтээс  үзэхэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар маш бага ойлголт, мэдлэгтэй байдаг ба  10 хүүхэд тутмын 6 нь эрсдэлтэй нөхцөл байдалд байж болзошгүй гэж үзсэн байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дэмжин ажиллахаар тусгагдсан. Тиймээс өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай гэж үзэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн хугацаанд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1899