Төв банк: Ипотекийн зээлийн үлдэгдэл дөрвөн их наяд төгрөг давсан

Report.mn image

Ипотекийн зээлийн эх үүсвэрт 2016 онд бодлогын өөрчлөлт орж хумигдсаны улмаас зээл олголт өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс саарсан. Гэхдээ ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 17.1 хувиар өсөж, дөрвөн их наяд төгрөг давсан байна. Нийт зээлдэгчдийн тоо 89,156-д хүрсэн байна. Зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийнэ, тэр хэмжээгээр санхүүжнэ гэсэн үг юм. Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй.

Арилжааны банкууд эхлээд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсний дараа Төв банкнаас нөхөж олгох ажээ. 2016 оны байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.5 хувь нь болох 3.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр" буюу бидний нэрлэж заншсанаар жилийн 5, 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээс бүрдүүлээд байна. Харин банкууд өөрийн эх үүсвэрээс нийт зээлийн үлдэгдлийн 20 хувийг санхүүжүүлжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
190