Дэд сайд Ж.Сауле намдаа гомдож, М.Энхболд талархал илэрхийлэв

2020 оны 05-р сарын 16-нд улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ  албан ёсоор зарласан.

МАН ч 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. Олон хүнийг баярлуулж, нэр дэвших болов уу хэмээн итгэл өвөрлөж байсан олон хүнийг гомдоов. Тухайлбал, гурван мандаттай Баян-Өлгий аймагт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулийг эмэгтэйчүүдийн квотоор орж ирж дэвшэх болов уу гэсэн хүээлт байсан. гэвч тэрбээр энэ удаагийн  сонгуульд нэр дэвшиж чадсангүй.

2016 оны сонгуулиар заалнаас нэр дэвшээд нэрээ татаж байсан тэрбээр энэ удаа бат найдвартай нам нь нэрийг дэвшүүлэх болов уу гэж бодож байсан. Гэвч тэгсэнгүй. Үүнд дэд сайд Ж.Сауле гомдоод намаа шударга бус байна гэж шүүмжилж байгаа харагдана билээ.

Харин УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан М.Энхболд намын бодлогын дагуу энэ удаад өнжихөөр болсон байна. Туршлагатай улстөрч тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа бичиж ард иргэддээ, тэр дундаа Төв нутгийнхандаа итгэл хүлээлгэж байсанд нь талархлаа илэрхийлсэнийг хүргэе. 

"ТАЛАРХАЛ"

"УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. " гэжээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19029