Цэргийн төв эмнэлэг: Өдөрт шинээр 20 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэхээр эмнэлгийг зорьж байна

Report.mn image

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч эмнэлгүүдийн ачаалал ихэсч байгаатай холбогдуулан Монгол улсын ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасгийг энэ сарын 15-ны өдрөөс нээн ажиллуулсан.

Тэгвэл өнөөдөр тус хүүхдийн тасаг болон Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон бусад албаны хүмүүс танилцаж, үүрэг даалгавар өглөө

Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж, 50 ортой, 11 өрөөтэй хүүхдийн шинэ тасаг нээж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ачаалал ихтэй ажиллаж байгаа ажээ. Одоогийн байдлаар тус тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өдөрт шинээр 20 гаруй хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлэхээр тус эмнэлгийг зорьж байна

123

123

Тус хүүхдийн тасаг нь өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 8, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж байгаа ажээ.

Цэргийн төв эмнэлгийн хувьд ЭМЯ-ны 2015 оны Магадлан итгэмжлэх комиссын дүгнэлтээр Төв эмнэлгийн статустай болж үйл ажиллагаагаа явуулж байна. Эмчилгээний 22 тасаг, хэвтүүлэн эмчлэх 510 ортойгоор жилд 14000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Үүнээс гадна шинээр ашиглалтад орсон поликлиник төвдөө 30 гаруй төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээг хийж цэргийн алба хаагчид болон энгийн  иргэдэд үйлчилж байгаа ажээ. 

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
191