УИХ-д Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулагдав

УИХ-д Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулагдав

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр оффшорын эсрэг лобби бүлэг байгуулав. Тэрбээр УИХ-ын даргад өргөх бичгээ барьсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Холбооноос Фанамын баримт бичгийг олон нийтэд дэлгэсэн. Энэхүү баримтаар зөвхөн Монголын төдийгүй олон улсын томоохон улс төрчид, бизнес эрхлэгчид оффшор бүсэд данстай нь илэрсэн. Одоогоор УИХ дээр оффшорын эсрэг буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хууль гарсны дараа лобби бүлгийн зүгээс хэрэгжилтийг хангах, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах болно хэмээн мэдээллийнхээ үеэр онцлов.

Тэрбээр, “Лобби бүлэг “Эдийн засгийн хууль бус ажиллагаатай тэмцэх түр хороо” байгуулахаар ажиллаж байна. Түр хороо байгуулах тогтоолын төслийг удахгүй өргөн барина. Оффшорын эсрэг ажиллах нь улс төрийн намуудын нэг нэгнээ унагах тэмцэл байх ёсгүй. Нам харгалзахгүйгээр хууль бус мөнгөний эргэлттэй тэмцэх болно” хэмээв.

Лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Билэгт нар нэгджээ.

Улс орнуудаас оффшор бүсэд нийт 21-32 их наяд ам.доллар хадгалагдаж байгаа гэсэн судалгааг Олон улсын байгууллагууд гаргасан байна. Хөгжиж байгаа улс орнууд оффшорт байгаа мөнгөө илрүүлж, хуулийн дагуу татвар авахад л гадаад өрөөс бүрэн салах боломжтой гэсэн судалгаа бий гэдгийг лобби бүлгийн гишүүд танилцуулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1912