ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цагт дуусна. Үүнтэй холбогдуулан элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ.



Түүнчлэн их, дээд сургуулиудын босго оноо хэд байхаар ч тодорхой заасан байна 2017 оны ЭЕШ ирэх зургаадугаар сарын 14-нд монгол хэл, бичгийн хичээлээр эхэлнэ.

ЭЕШ-д бүртгүүлж буй сурагчдын зарим нь мэдээллээ дутуу авсан учраас бүртгэлээ гүйцэт хийлгэж чадахгүй байгаа гэдгийг мөн мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, тухайн элсэгч www.eec.mn хаягаар орж бүртгүүлэхдээ зөвхөн өөрийнхөө и-мэйл хаягаар бүртгүүлнэ. Харин шалгалтын төлбөрөө эцэг эх, асран хамгаалагч нарын картаар төлж болно. Гол нь карт эзэмшигчийн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн шалгуулагчид нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, ЭЕШ өгөх хичээлээ өөрөө нэмэх боломжтой. Харин хичээл солих болон хасах боломжгүй. Мөн Бүртгүүлэхдээ чанартай зураг оруулах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байгаа аж. Үүн дээр гадаадад ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна.

Эх сурвалж: mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1915