АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч “Tesla“

Report.mn

"Tesla" зах зээлийн үнэлгээгээрээ АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч компаниар тодорлоо. Харин зах зээлийн үнэлгээгээрээ "Ford Motors"-ийг гүйцсэнээс долоохон хоногийн дараа "Tesla"-ийн хувьцааны ханш 3.3 хувиар өсөж, үнэлгээ нь 50.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ нь өрсөлдөгч "General Motors" компаниас 64 сая ам.доллараар илүү үзүүлэлт болж байгаа ажээ.

2017 оны эхний гурван сарын хугацаанд “Tesla” компани 25 мянган ширхэг “Model S” болон “Model X” загварын автомашин борлуулжээ. Харин “General Motors” 690 мянган ширхэг суудлын болон ачааны автомашин, “Ford” 617 мянган автомашин тус тус борлуулжээ.

Report.mn

Report.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1921