Л.Мөнхтүшиг: Зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчирна

Arslan.mn

УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "10583 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Зургаадугаар сард нийт 2,000 мянга орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн. Энэ татан авах ажиллагааг хоёр улсад ашигтай буюу Монгол Улсад байгаа Казахстан улсын иргэдийг аваачиж, тэндээс иргэдээ авчирах байдлаар зохион байгуулна. 

Зургадугаар сарын

  • 10-нд Казахстаны Нур-Султан руу, 
  • 11-нд Японы Токио руу, 
  • 15-нд Энэтхэг рүү, 
  • 17-нд БНСУ-ын Сөүл рүү, 
  • 18-нд БНСУ руу, 
  • 19-нд Франкфурт руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ.

Мөн зургадугаар сарын 25, 28-нд тусгай үүргийн нислэгийг хаашаа илгээх нь тодорхойгүй байгаа. Ийм найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийн, 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирэхээр төлөвлөсөн. Бүх нислэгийн зөвшөөрлийг аваагүй байгаа болохоор хуваарь нь өөрчлөгдөх болзошгүйг тодотгоё” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19245