Хичээлээ тараад явж байсан бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг шалгаж байна

Report.mn

2017 оны 4-р сарын 11-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.  Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдсөн 1 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3, онхолдсон 1 осол бүртгэгдсэн.  

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 44 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

Иргэд гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ амралт зугаалгаар явах үедээ хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, ролик, скутерээр зам дээр болон замын ойролцоо тоглох, эцэг эх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байгаад 2 хүүхэд осолд өртөж, гэмтсэн байна. Иймд эцэг эх та хүүхдээ хаана тоглож байгаад хяналт тавих, хүүхдээ замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулах, хүүхдийнхээ тоглох талбайг автозамаас тусгаарлаж аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1926