ТЦА: Ослын улмаас бага насны ХОЁР ХҮҮХЭД хүнд гэмтлээ

Arslan.mn

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хамт зорчиж явсан 2, 5 насны хоёр хүүхдээ хүнд бэртээсэн хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт байдаг Ар гүнтээр Партизан явах замд Субару Импреза загварын тээврийн хэрэгсэл замын чиглүүлэгч бетон шон мөргөж онхолдсон байна. Тухайн автомашины жолооч Д нь 1.26% согтолттой байсан бөгөөд хамт зорчиж явсан түүний 2-5 насны хоёр хүүхэд цонхоор шидэгдэн хүнд бэртгэж ГССҮТ-д хүргэгджээ. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхын зэрэгцээ хурд хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19263