2020 оны 05 дугаар сарын 31-ний оройн 18 цагийн үeд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг Наран хороолол гэх газарт хашаан дотроо жолооч У нь Истана маркийн автомашинаа ухрааж байгаад 11 сартай хүүг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай зам тээврийн осол гарлаа.
Энэ мэтчилэн томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж хичнээн бяцхан зүрх хохирсоор байх вэ. Тойроод шалгахад ганцхан хором л болно. Дахин ийм харамсалтай явдал гаргахгүйн тулд хүн бүр хичээж, анхаарал болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.