ХОМ: “МАК-ийн хүү” Н.Номтойбаяр жилдээ 26 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ

Arslan.mn

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо. 

Тухайлбал, хэзээнээсээ л “би мөнгөтэй аавын хүү” гэж хэвлэлээр сайрхаж ярьдаг Н.Номтойбаяр гэх эрхэм ХОМ-ын мэдүүлэгтээ өөрийгөө нэг ширхэг компанигүй, хувьцаа ч үгүй, жилдээ ердөө 26 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүн нь ямар ч орлогогүй. Нөгөө 30 гэр бүлд багтаад байсан эрхэм чинь дундаж амьдралтай нэгэн болж таарч байгаа биз.

Сардаа дунджаар хоёр сая төгрөгийн орлоготой Н.Номтойбаяр үүнийгээ 200, 300 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц машин хөлөглөж, тэрбумын өртөгтэй байранд амьдардаг гэж байгаа.

Arslan.mn

Тодруулбал, Н.Номтойбаяр ХОМ-доо нийтийн нэг орон сууцтай, үйлчилгээний зориулалтын бас нэг барилгатай гэж мэдүүлжээ. Энэ хоёрын үнэлгээ 1 тэрбум 543 сая төгрөг. Мөн Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 300- 1 гэх гурван машинтай. Эдгээрийн үнэлгээ 413 сая төгрөг. 

Тэрбээр яг шидтэн шиг ажээ. Хоёр сая төгрөгөөр тэрбумтан шиг амьдарч байна. Уг нь бол эрхэм гишүүний жилийн орлогоороо эдгээр машиныг авах нь байтугай тэрбумын өртөгтэй байрныхаа жилийн урсгал зардлыг төлж дийлэхээргүй харагдаж байгаа биз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19316