Халдвартай иргэдээс 21-ийг нь эмчилж, эдгээж гаргасан ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн баг

Arslan.mn

Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 186 болов. Гэхдээ 186 иргэнээс 64 нь эдгэрч эмнэлгээс гарч дараагийн шатанд шилжсэн. 

Хамт олноороо халдвартай иргэдийг эмчилж эдгээж гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн ХӨСҮТ-ийн алтан гартай эмч, сувилагч нараар бахархаж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Батлагдсан тохиолдлын голомтонд ажилласан ХӨСҮТ-ийн их эмч Т.Оюунбат, сувилагч Ц.Дэлгэрцэцэг, үйлчлэгч Ч.Баянжаргал, ариутгагч Д.Эрдэнэцэцэг нар 8 ӨВЧТӨН, их эмч В.Янжиндолгор, М.Жаргалсайхан, сувилагч Д.Цэнгэлмаа, үйлчлэгч Ж.Алтанцэцэг, ариутгагч Д.Эрдэнэцэцэг нар 11 ӨВЧТӨН, их эмч Ч.Баасанхүү, Б.Сарантуяа сувилагч Д.Солонго, үйлчлэгч М.Золжаргал, ариутгагч М.Мөнхтуяа нар 2 ӨВЧТӨН эдгэрүүлж тусгаарлалтанд тус тус гаргалаа. Эмч, сувилагч, ажилчдаараа бахархаж байна" гэж сэтгэгдлээ бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19333