ЭМЯ: Хоолны хордлогоос сэрэмжлүүлж байна

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан. Харин 2 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг  газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй  хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1934