Улсын онцгой комисс 10.00 цагаас хуралдана

Arslan.mn

Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдаанаар "COVID-19"-ийн өнөөгийн байдал болон гадаадаас иргэдээ татан авах ХӨСҮТ-ийн бэлтгэл, хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас АНУ-д тусламж олгох ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын энэ сарын 1-ны хуралдаанаар "COVID-19" эрчимтэй тархаж буй АНУ-д 1 сая ам.доллартай тэнцэх тусламж олгохоор шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар гадаадаас эх орондоо ирэх иргэдийг үе шаттай татан авах асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19447