Казахстан улсын Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов коронавирусээр халдварлагдсан болох нь тогтоогджээ. Тэрээр өөрөө фэйсбүүк хуудастаа энэ талаар мэдээлсэн байна.
Тэрээр улсынхаа халдварт өвчний эмнэлэгт хэвтсэн байна. “Хорио цээрийн дэглэмийг хэчнээн сайн мөрдсөн ч эрсдэл үргэлж байдаг” гэж тэрээр бичжээ.
Елжан Биртановоос өмнө тус улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Берик Уайли мөн коронавирусийн халдвар авсан талаар мэдээлэгдэж байв.