Л.Мөнхтүшиг: 7 сард Сөүл, Токио, Истанбул руу нийт 5 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо

Arslan.mn

 Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "УОК-ын ээлжит хуралдаан сая болж, өндөрлөлөө.

Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа. Зургаадугаар сард 9 нислэг хийхээр төлөвлөсөн. 

Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан. 

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
  • 7 дугаар сарын 5-нд Токио-Улаанбаатар
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар
  • 7 дугаар сарын 9-нд Истанбулаас иргэдээ татна. Уг нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна. 

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан." гэв.

ШУУД ҮЗЭХ:  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19601