
Увс аймгийн Улаангом сумын 10-р хэсгийн хороон дээр нэг сонгогч саналын хуудсаа дугуйлсныхаа дараагаар гар утсаараа зургийг нь дарж байгаад баригдсан байна.
Тухайн иргэнийг одоогоор цагдаагийнхан шалгаж байна.
Сонгуулийн хуулинд ийм төрлийн зөрчил гаргасан иргэнийг 10 сая төгрөгөөр торгох заалттай аж.
Аймгийн Сонгуулийн хорооноос энэ төрлийн зөрчлийг дахиж гаргуулахгүйн тулд сонгогчдод хандан анхааруулж байна.






































