Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар хамгийн олон санал авлаа

Arslan.mn

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн 13 улс төрчөөс МАН-аас нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх /23207/, Л.Оюун-Эрдэнэ /22976/, Б.Бат-Эрдэнэ /18055/ нар хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ тойрог 3 мандаттай.     

2016-2020 оны хооронд Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар энэ аймгаас сонгогдон, УИХ-д ажилласан юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19737