СЕХ-оос өнөөдөр 09:00 цагт хяналтын тооллогын дүнг танилцуулна

Arslan.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-нд болж, нэр дэвшигч 606 хүнээс 76 -г нь иргэд сонгоод байгаа билээ. Гэвч сонгуулийн санал хураалтын дүнг зарим нам эвсэл, бие даан нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Ерөнхийлөгч сонгуулийн дүнд хяналтын тооллого явуулах албан чигийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн юм.

Ингээд тус хорооноос Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийжээ.

Энэхүү хяналтын тооллогын дүнг өнөөдөр 09:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулах гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19785