
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн үнэмлэхийг гардуулж өгөх ёслолын ажиллагаа төрийн ордны Их танхимд болсон.
УИХ-ын сонгуулийн 29 тойргоос сонгогдсон 76 эрхмийн 75-д нь УИХ-ын гишүүний үнэмлэхийг олгожээ.
Харин Ж.Эрдэнбат хоригдож байгаа тул үнэмлэхийг нь гардуулж өгөөгүй байна. Журмын дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхийг бие төлөөлөгчид нь өгдөггүй, заавал өөрт нь өгдөг аж.
Ж.Эрдэнэбатыг зургаадугаар сарын 12-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.






































