“Gucci”-ийн бараа, бүтээгдэхүүнийг 90 минутын дотор гэртээ хүргүүлж болно

Италийн тансаг зэрэглэлийн брэнд “Gucci”-ийн бараа, бүтээгдэхүүнийг 90 минутын дотор гэртээ хүргүүлэх боломжтой болж байна. “Gucci” компани Лондонд төвтэй хувцас загварын болон технологийн компани болох "Farfetch"-тай хамтарч эхэлсэнтэй холбогдуулан энэхүү шинэ үйлчилгээг удахгүй нэвтрүүлнэ гэж “Farfetch” компаниас мэдэгджээ."Farfetch" компани худалдан авагчдын дэлгүүр хэсэх арга замыг илүү хөнгөвчлөх зорилгоор брэнд компаниудыг хэрэглэгчтэй нь илүү ойртуулах тусгай програм хангамж, төхөөрөмж бүтээж эхэлсэн байна.

Энэ хүрээнд Францын "Kering Holding”-ийн эзэмшилд байдаг “Gucci” компанитай хамтарч байгаатай холбогдуулан, аппликэйшн, цахим хуудсаараа дамжуулан худалдан авагчдад зориулж “Gucci”-ийн брэндээр үйлчлүүлэх, цаашлаад 90 минутын дотор хүргэлтийн үйлчилгээ авах боломжийг олгож байна. Энэ үйлчилгээг Лондон, Нью-Йорк, Дубай, Лос Анжелос, Парис, Токио зэрэг томоохон хотууд дахь “Gucci”-ийн салбаруудаас авах боломжтой юм байна. Ийнхүү “Gucci”, “Farfetch” компаниуд нэгдэж байгаа нь тансаг брэндийн зах зээлд цахим үйлчилгээ эрчээ авч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1981