УИХ-ын гишүүн Т.Доржхандыг “Төрийн ордон” руу нэвтрүүлэхээс татгалзжээ

Arslan.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойргоос сонгогдсон 76 гишүүн өнөөдөр үнэмлэхээ гардан авсан юм.

Энэ үеэр “Зөв хүн электорат эвсэл”-ээс сонгогдсон шинэ гишүүдийн нэг Т.Доржханд гишүүний үнэмлэхээ гардахаар ирэхдээ пүүзтэй ирээд “Төрийн ордон” руу нэвтрүүлэхээс татгалзжээ. Улмаар удалгүй гутлаа сольж ирээд хамгийн сүүлд үнэмлэхээ гардан авчээ.

“Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай төрийн ордонд нэвтэрнэ хэмээн заасныг Т.Доржханд гишүүн зөрчсөн тул түүнийг нэвтрүүлэлгүй түр саатуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19811