2020 оны УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон 76 гишүүн өнөөдөр тангаргаа өргөн, анхдугаар чуулган хуралдлаа.
Чуулганы эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ СЕХ-ны удирдлагуудыг огцруулахыг шаардаж байна гэдгээ онцлон хэлэв. Үүний дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн үг хэлж, аль тойрогт хэн, хэн сонгогдсоныг танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг андууран, “Ухнаагийн Хүрэлсүрэн” гэж хэлсэн нь багагүй шүүмжлүүлэв. Тэрбээр алдаа гаргасан даруйдаа уучлалт хүсэн, Ерөнхий сайдын нэрийг залруулж хэлэв.