МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.
Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлаар үргэлжилж байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлогдсон Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг танилцуулснаар 76 гишүүн тангараг өргөсөн билээ.
Ийнхүү түр завсарласан Анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: