У.Хүрэлсүхийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томиллоо

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар  У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулсны дагуу ийнхүү хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа. 

Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн гар өргөн дэмжив. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцсон 71 гишүүнээс эсрэг кноп дарсан цорын ганц гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. 

Ийнхүү У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19887