ЧУУЛГАН: Ц.Анандбазар чуулганы хуралдаанд 15 минут хоцорсон тул үг хэлэх эрх өгсөнгүй

Arslan.mn

Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 15 минут хоцорч ирсэн тул УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд үг хэлэх эрх өгсөнгүй.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар асуулт асууж, үг хэлэхээр нэрээ өгсөн боловч хоцролтоосоо болж, үг хэлэх эрхээ хасууллаа.

"Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар Булган аймагт нэр дэвшин сонгогдсон бөгөөд УИХ-д анх удаа гишүүнээр ажиллаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19901