Хүүхдийг буруу тээвэрлэж, хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг 6 сараар хасаж, торгожээ

Arslan.mn

Хүүхдийг буруу тээвэрлэн хурд хэтрүүлсэн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 29-ний өдөр Toyota Alphard маркийн автомашин хурд хэтрүүлж, хүүхдийг буруу тээвэрлэсэн зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир "Тухайн өдөр 12:10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолооч М-ийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг иргэд цахимаар мэдээлсэн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, Toyota Alphard маркийн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар арга хэмжээ тооцсон.

Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна" гэсэн юм.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар: Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй /50,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
19907