Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамгаа гардлаа

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар сайд нарын ажлыг хүлээлцүүлж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэлээс  тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл  шинэ Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы  цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирлууд оролцлоо.

Arslan.mnУИХ-ЫН ГИШҮҮН, ЭМ-ИЙН САЙД Т.МӨНХСАЙХАНЫ НАМТАР

Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Ам бүл - 4. Үндэс угсаа - Халх. 

Боловсрол: 

  • 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль
  • 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
  • 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр,  докторант, клиникийн профессор

Ажилласан байдал: 

  • 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч
  • 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга
  • 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал
  • 2019 оны нэгдүгээр сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
20017