
Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Харин өнөөдөр хуралдах Улсын онцгой комиссын хуралдаанд бэлтгэл ажлыг танилцуулан, хэлэлцсэнээр эцэслэн шийдэх юм байна.






































