Сурагчдыг XII сарын 1-нээс II сарын 15 хүртэл АМРААНА

Arslan.mn

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг  есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Мөн томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас сэрэмжлэх зорилгоор сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ өнөөдөр 14:00 цагаас дэлгэрэнгүй танилцуулах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20187