Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилжээ.
Н.Анхбаяр өмнө нь ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Австралид суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь оруулж ирж байсан ч дэмжлэг авч чадаагүй билээ.