ЗАСГИЙН ГАЗАР: Төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох НАЙМАН ШИЙДВЭР

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. 

Хуралдаанаар

1. Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд буурах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн
2. Хүнсний талоныг амьдралын амьжиргаа хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөгийг он дуустал олгоно.
4. НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.
5. Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн татварыг хөнгөлсөн шийдвэр үргэлжилнэ.  
6. Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар бууруулсан арга хэмжээ үргэлжилнэ.
7. Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжүүлэхээр тооцсон.
8.Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 100 болгосныг мөн он дуустал үргэлжлүүлнэ.
Ингээд авч үзвэл хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20284