АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор одоо хэрэгжиж буй хууль журмуудыг цөөрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.
Даваа гарагт гарын үсэг зурсан уг зарлигийн дагуу засгийн газрын агентлагууд хүчингүй болгох хоёр журам тутмын оронд өөр нэг шинэ зохицуулах журам танилцуулах ёстой. Мөн холбооны агентлагууд хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн хууль журмуудыг танилцуулж, тэдгээрийг Цагаан ордон хянан үзэх аж.
Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд жижиг бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “би одоо үйлчилж байгаа хууль журмын 75 гаруй хувийг хүчингүй болгоно” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “2008 оны санхүүгийн хямралын үеэр Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны баталсан санхүүгийн зохицуулалтуудыг эргэн харна” гэжээ.