Баян-Өлгийд зам тээврийн осол гарч нэг машинд зорчиж явсан 4 том хүн, 2 хүүхэд амь насаа алджээ

Arslan.mn

Баян-Өлгий аймаг Ногоон нуур суманд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Ногоон нуур сумын төвөөс зүүн урагш гурван километр есдүгээр багийн Цагаан нуур тосгон "Угтах хаалга" гэх газарт асфалтан замд өчигдөр /2020.08.06/ 19.00 цагийн орчимд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч зургаан хүн нас барсан байна.

Эдгээр амь хохирсон хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20316