Д.Трамп “WeChat”, “TikTok”-н эсрэг авах арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ

Arslan.mn

“ByteDance” компанийн “TikTok” хавсралт болон тус компанийн охин компаниудыг эзэмшигчидтэй гэрээ байгуулахыг хориглосон гүйцэтгэх захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “TikTok”-г эзэмшигчдийн эсрэг АНУ дорвитой алхмыг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн Д.Трампын захирамжид дурджээ.

“TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Д.Трамп  өмнө мэдэгдэж байсан.  

Хориг захирамж гарснаас хойш 45 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20321