Жижиг, дунд үйлдвэрийн газар байгууллаа

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газар байгууллаа.

Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газраас мэдээллээ.

Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхдийнхөө хамт долоон хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулсны нэг нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль байв.

Ж.Ганбаатар гишүүн 2019 оны тавдугаар сарын 09-нд Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдон ажилласнаас хойш маш олон хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ялангуяа хаврын чуулганы өмнөхөн Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоол болон хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд түүний үүрэг оролцоо өндөр байсан.  “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны хөгжлийн тулах цэг нь” гэж байнга хэлдэг тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараах нь УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах, санал, дүгнэлт гаргах чиглэлд идэвх санаачилгатай ажилласан гээд Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулах саналыг гаргасан гол хүн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20389