УИХ-ын гишүүн Б.Баярсайхан та эрх үүргээ мэдэхгүй байна уу?

Arslan.mn

Завхан аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй зам засварын ажлууд болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсжээ. 

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Шаардлага хангахгүй, удааширч хугацаа алдаж байгаа, хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа" гэж бичсэн нь сошиал орчинд олон хүний шүүмжлэлд өртөв.  Учир нь  аймгийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгөх эрх үүрэг нь зөвхөн Засгийн газрын тэргүүнд баймаар. Гэтэл гишүүний үүрэг, даалгавар болон хувцаслалт Ерөнхий сайдаасаа давсан эрх мэдэлтэй мэт харагдуулж байна гэдгийг ч харсан хүн болгон хэлж байх шив. Уг нь гишүүн хүн хууль тогтоогч, бодлого боловсруулагч болсон гэдгээ мэдмээр юм. Байгаа төрх нь Батлан хамгаалахын сайд шиг, аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг даалгавар өгөхийг нь бодоход Ерөнхий сайд ч юм шиг...

Энэ талаар хуульч О.Мөнхсайхан “Иргэдээс сонгогдсон л бол юу ч хийж болно гэсэн үг биш. Eрөнхийлөгч болон УИХ-н зарим гишүүн гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтан (сайд, засаг дарга,цагдаагийн дарга зэрэг)-нд үүрэг, даалгавар,чиглэл өгч буй нь эрх хэмжээгээ хэтрүүлж төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үл тоосон явдал. Ийм олон толгойлоод байхаар төр (Засгийн газар) яаж ажлаа хийх вэ? Уг нь, Засгийн газар нэг л толгойтой. Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-д "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна," 41.2-т "Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ (гишүүн гээгүй)-д тайлагнана” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.

Шинэ гишүүд маань эрх үүргээ мэдэхгүй байна уу эсвэл ажлаа мэдэхгүй байна уу? 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20392