СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж яваад модноос унаж, хүнд бэртжээ

Arslan.mn

Самар түүж яваад модноос унаж бэртсэн иргэнийг эмнэлэгт хүргэжээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баруун салааны аман дахь “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 километрт зургаан иргэн самар түүж явсны нэг нь буюу 32 настай, эрэгтэй Д модноос унаж бэртсэн байна.

Тэднийг уулнаас буулгаж өгөх хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Хүсэлтийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д модноос унаж, хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20410