Иргэний гомдлын дагуу НМХГ-аас “CU“-д шалгалт хийн, торгожээ

Arslan.mn

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Сити плаза байрны нэгдүгээр давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу гурван сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгсөн.

"Сэнтрал экспресс Си Ви Эс" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
20419