
Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг.
Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг өнгөрсөн долдугаар сард /2020.07.27/ товлон зарласан боловч шүүх хуралдааныг хойшлуулж, тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.08.18/ хоёр дахь өдрөө үргэлжилж, завсарласан. Тэгвэл өнөөдөр /2020.08.19/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.
